МУГЖ дуучин Х.Болормаагийн нөхөр Аранзай буюу Б.Бат-Эрдэнэ хүн амины хэрэгт холбогдлоо гэх мэдээлэл гарсан билээ.

Тодруулбал “Босоо хөх монгол” ТББ-ын тэргүүн Төмөрхуяг, Аранзай нарын долоон хүн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт ан хийж яваад, санамсаргүйгээр буу алдаж нэгнээ хөнөөжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар амиа алдсан иргэн нь Төмөрхуягийн хүргэн бөгөөд Ш гэх залуу байсан аж. Уг хэргийг Төв аймгийн Цагдаагийн газар шалгаж байгаа бөгөөд хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа юм байна.

Энэ талаарх зарим зүйлийг тодруулахаар Төв аймгийн цагдаагийн газрын ахлах мөрдөн байцаагч Түвшинбаттай холбогдоход дараах тайлбарыг өглөө “Анд явж байгаад нэгнээ хөнөөсөн хүн амины хэрэг гарсан. Хэргийг шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Прокурорын албан ёсны зөвшөөрөлтэй тохиолдолд мэдээлэл өгнө. Мөн хэн нь бууны сум алдсан гэдгийг ч хэлэх болом байхгүй” гэв.

Н.Ганаа