Монгол улсын Филармони жил бүр үзэчиддээ шинэ жилийн баярын бэлэг болгон “SNOW MELODY” тоглолтыг зохион байгуулдагийг үзэгч та бүхэн мэдэх бизээ.

Тэгвэл уг тоглолт гуравдахь жилдээ болох гэж байна. Улсын Филармонийн симфони найрал хөгжим, морин хуурын чуулга, баянмонгол жазз найрал хөгжим, удирдаачид, дуучид зэрэг 100 гаруй уран бүтээлчид оролцсон шинэ жилийн хамгийн том концерт юм.

Уг тоглолт дэлхийн болон монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилийн баярт зориулсан шилдэг бүтээлүүдээс гадна та бидний үзэх дуртай шинэ жилийн баярын хүүхэлдэйн болон уран сайхны киноны хөгжмүүдээр эгшиглэсэн гайхамшигтай тоглолт болох нь ээ.

Тоглолтын бэлтгэл ажил өрнөж байгаа бөгөөд ирсэн үзэгчдээсээ азтан тодруулж ирэх оны улсын Филармоний бүтэн болон хагас жилийн тоглолтуудыг үнэ төлбөргүй үзэх эрхийн бичгээр урамшуулах олон сюрпризүүд бийг дуулгахад таатай байна.

“SNOW MELODY” тоглолтод улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Баянмонгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга болон улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар/МУСТА/, Ц.Хулан/МУСТА/, П.Өнөржаргал/МУСТА/, Л.Насанбуян/МУСТА/, Б.Долгормаа/МУСТА/, Г.Номин-Эрдэнэ, Т.Солонго нар оролцоно. Мөн урилгаар Б.Сарантуяа/МУГЖ/, Ө.Уянга/МУГЖ/, SWEETYMOTION хамтлаг оролцож шинэ жилийн ая дуугаа өргөнө.

ТАСАЛБАРЫГ, улсын Филармонийн кассаар, www.easyticket.mn, 1900-1188 дугаарын утсаар үнэгүй хүргүүлхээс гадна Юнителийн хэрэглэгчид 100GG-ээр 5,000₮ хөнгөрүүлэн худалдан авах боломжтой юм.