Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн байр сууриа хэдийнээ тунхагласан хамтлагууд маргааш фэнүүдтэйгээ уулзаж нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх гэж байна.

Нэгэн үеийн долоон хамтлаг хэзээ ч давтагдашгүй хит дуунуудаа үзэгчддээ зориулах бөгөөд хүрэлцэн ирсэн хэн бүхнийг дурсамжаар нь аялуулна хэмээн амласан.

Дэлхийн дээд зэрэглэлийн "CASTLE" клубын нээлтэд зориулагдан тоглох гэж буйгаараа энэ удаагийн тоглолт онцлогтой.

Тус клуб нь хөгжим техникээ CAF брэнд, гэрлээ Азийн орнуудад гурав дахь удаагаа тавигдаж байгаа Madrix брэндийн гэрлээр тоноглогдож, тайзаа эргэдэг, өргөддөг гээд дэлхийн стандартын дагуу тавьжээ. Иймд үзэгчид тоглолт тун ойр болох бөгөөд хайртай дуучин, хамтлагтайгаа селфиг бол төвөггүйхэн хийх бүрэн бололцоотой гэнэ лээ.

Ингээд долоон хамтлагийнхаа хит дууг хүргэж байна. Маргааш жинхэнэ амьдаар нь мэдэрч, дэргэдээс нь тоглолтоо үзээрэй хэмээн та бүхнийгээ урьж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй мэдээллийг 99117476 дугаараас лавлаарай...