Монголын урлагийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлж рок поп урлагийн түүхэнд үнэлж барамгүй хувь нэмрээ оруулан яваа эрэгтэй шилдэг таван хамтлагийн нэгдэл өнгөрөгч 10 дугаар сард "Мартагдашгүй" тоглолтоо хийж тэдний дуу хуураар дурсамж бүхэн нь хөглөгдөж ирсэн олон мянган залуусыг ёстой л нэг доргиож шуугиулаад авсан.

Харин энэхүү тоглолтыг үзэж амжаагүй олонч сонсогч фенүүд нь сэтгэл дундуур үлдсэн юм. Тэгвэл хамтлагийн залуус дахин нэгдэн эгнээндээ “Freezone”, “Хар сарнай”, “Нисванис” гэсэн нэгэн үеийн үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хамтлагуудын хамт "Мартагдашгүй" тоглолтоо дахин тоглохоор болсон билээ. Тоглолт монголд анх удаа дэлхий стандартын дагуу нээлтээ хийж буй "Castle" клубын нээлтэнд зориулагдаж байгаа юм.

Тоглолт энэ сарын 18-ны баасан гарагт буюу өнөөдөр "Castle" клубд болно.

"Castle" клубын байршлыг сануулахад 6-р бичил, өргөө кино театрын зүүн хойно, хуучнаар Mass club. Өнөө орой "Castle" клубын нээлтэнд "Мартагдашгүй" тоглолтонд уулзацгаая.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99117476 утаснаас