Өнөөдөр Л.Гансүхийн өмгөөлөгч нар Үндэсний мэдээллийн төвд сэтгүүлчдэд хурал хийхээр зарласан. Гэвч хурал болсонгүй ээ. Учир нь Б.Мөнгөнтуяагийн бие гэнэт мууджээ. Тэрбээр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гээд давж заалдахаа мэдэгдээд байсан.

Энэ хэргийн талаар эргэн сануулбал, Л.Гансүх нарын шүүх хурал өнгөрсөн есдүгээр сард Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд таван өдөр үргэлжилжилсэн. Шүүхээс Л.Гансүхэд 4 жил 6 сарын хорих ял оноож, жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр болсон юм. Түүний цагдан хоригдсон хоногийг оноосон ялаас хасахаар шийдвэрлэсэн. Мөн Л.Гансүхийг төрийн тодорхой албан тушаал эрхлэх үйл ажиллагааг дөрвөн жилээр хассан.

Харин шүүгдэгч Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарын үйл ажиллагаа явуулах эрхийг хоёр жилээр хасч, тус бүр 19 сая 200 мянган төгрөгөөр торгох шийдвэр гарч, тэднийг сулласан билээ.