Монголын урлагийн ертөнцөд өөрсдийн байр сууриа хэдийнээ тунхагласан хамтлагууд фэнүүдтэйгээ уулзаж нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэхээр товоо зарласан.

Тэгвэл "Castle" клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт хойшлогдлоо.

Тодруулбал, Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулагдсан уг тоглолт ирэх долоо хоногийн пүрэв гаригт буюу 23-ны өдрийн 21:00 цагаас тоглохоор боллоо.

Ийнхүү хойшлогдох болсон шалтгаанаа "Castle" клуб нь Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүнийг нь ажиллуулахаар хүрэлцэн ирэх байсан Германы инженер техникийн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй багийнхан нислэг нь хойшлогдлоо. Иймд тоглолтын зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн зүгээс та бүхэндээ төлөвлөж байснаараа гайхалтай тоглолтыг чанартайгаар хүргэх үүднээс ийм шийдвэр" гаргалаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгдлээ.

Ингээд "Мартагдашгүй" тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан эрхэм үзэгчид маань тоглолтын зохион байгуулагчдад 99117476 дугаараар хандан дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.