"Castle" клубын нээлт хойшлогдсоныг зохион байгуулагчдын зүгээс албан ёсоор мэдэгдлээ. Дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдаж буй "Castle" клубын нээлтэнд зориулж нэгэн үеийн долоон хамтлагийн хамтарсан "Мартагдашгүй" тоглолт өчигдөр тоглогдохоор зарлагдсан байсан ч хойшлогдож ирэх долоо хоногийн лхагва гаригт буюу 23-ны 21:00 цагаас тоглохоор боллоо.


Учир нь "Castle" клуб нь Германы “MADRIX”-ийн гэрэл, Америкийн “CAF”-ын хөгжим зэрэг дэлхийн алдартай брендүүдийн техник тоног төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд түүнийг нь ажиллуулахаар хүрэлцэн ирэх байсан Германы инженер техникийн 4 хүний бүрэлдэхүүнтэй багийнхан нислэг нь хойшлогдлоо. Иймд тоглолтын зохион байгуулагчид болон уран бүтээлчдийн зүгээс та бүхэндээ төлөвлөж байснаараа гайхалтай тоглолтыг чанартайгаар хүргэх үүднээс ийнхүү шийдвэрлэлээ.


Ингээд "Мартагдашгүй" тоглолтыг тэсэн ядан хүлээж байсан эрхэм үзэгчид маань тоглолтын зохион байгуулагчдад 99117476 дугаараар хандан дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.