Төсөөллийн бургерээ бүтээх “My Burger” фото зургийн уралдааны ялагчид 12 сарын 17-ны өдөр тодорлоо. Амтат бургер хийж, өөрийгөө, хайртай хүмүүсээ дайлангаа уралдаанд оролцож, шагналыг эзэн болох боломжийг KFC-ийн хамт олон хэрэглэгчдэдээ олгосон билээ.

 

Энэхүү уралдаанд оролцогчдоос хамгийн их саналыг оролцогч Т. Уранчимэг авч, тэргүүн байрыг эзэллээ.

Удаах байруудад хамгийн бүтээлч сэтгэлгээтэй буюу бидний мэддэг бургерийн талхыг будаагаар орлуулж, хэвшмэл төсөөллийг өөрчилсөн Э.Алтанзул, М. Зулцэцэг нар тодорч мөнгөн шагнал, KFC эрхийн бичгийн эзэд боллоо.

Өөрийн уран сэтгэмжээр баяжуулан амттай бургер хийж уралдаанд оролцсон бүх оролцогчиддоо

БАЯРЛАЛАА.