Жил жилийн шинэ жилийн тоглолтуудаас чанар чанасаагаараа ялгарч чаддаг хөгжмийн тоглолт болох Улсын Филармонийн шинэ жилийн тоглолт “Snow melody” тоглолт арванхоёрдугаар сарын 24-нд 19.00 цагт Соёлын төв өргөөний тайзнаа болох гэж байна.

Тоглолтод Симфони найрал хөгжим, Баян монгол жазз найрал хөгжим, Морин хуурын чуулга, гоцлол дуучин СТА С.Баттулга, СТА П.Өнөржаргал, СТА Ц.Хулан, СТА Н.Наранбаатар, СТА Л.Насанбуян, СТА Б.Долгормаа, Г.Номин-Эрдэнэ, Т.Солонго нар оролцож дэлхийн болон Монголын хөгжмийн зохиолчдын шинэ жилд зориулан бүтээсэн шилдэг хөгжмүүд эгшиглэх юм.
Мөн МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ Ө.Уянга, Sweetymotion хамтлагууд урилгаар оролцож ая дуугаа өргөх юм.
Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 70148012, 88004849 дугаарын утсаар тодруулах, тасалбарыг СТӨ, Улсын филармонийн билетийн кассаар болон 1900-1617, 1900-1188 үнэгүй хүргэх , www.easyticket.mn сайтаас онлайнаар захиалан авах боломжтой юм.

Тоглолтын үеэр азтан шалгаруулж Улсын Филармонийн төлөвлөгөөт тоглолтыг үзэх бүтэн жилийн, бүтэн улирлын болон дуртай тоглолтоо үзэх эрхийн бичгээр урамшуулан шагнах юм байна.