Би нөхөртэйгээ хамт амьдраад 3 жил болж байна. Хааяа уулздаг байгаад хүүхэдтэй болсон болохоор хүүхдээ өнчирүүлэхгүй гэж нэг гэрт орсон. Хоёр талаас аав ээжүүд байр нийлж байгаад байр авч өгсөн болохоор байр саванд нэг их санаа зоволгүй том ачаагаа хөнгөлсөн. Одоо тавилга, ойр зуурын юмнуудаа бид 2 цалингийн зээл аваад, хүн амьтнаас бэлгэнд аваад болоод л байна.

Арай гэж ингэж амьдралаа босгож байхад нөхөр ажлынхаа хүүхэнтэй явалдаад байх юм. Нөгөө хүүхэн нь эртээд мессеж бичихээр нь нөхөртөө юу ч хэлээгүй, юу ч болоогүй юм шиг л байгаа. Нөгөө хүүхэн нь өнөөдөр Фэйсбүүкээр орж ирээд элдэв юм бичээд ингэж бичсэн гээд бичсэн юмнуудаа үзүүлээд байна лээ. Явалдаад тав зургаан сар болж байгаа юм уу даа. Дандаа томилолтоор явлаа гээд тэр хүүхэнтэйгээ хонодог байж.

Нөхөртөө энэ хүүхнээ болиул. Зорилготой болохоор энэ удаад уучилъя гэж хэлсэн. Тэгсэн нөхөртэй маргасан юм уу хаашаа юм, тэр эргүү хүүхэн нь чи яасан овоо хүүхэн бэ би чамаас илүү хайртай, чам шиг хөрөнгө мөнгөөр авч суугаагүй, зай болоод өг гээд байх юм. Яаж болиулах вэ?

Надад бол салах бодол алга. Угаасаа өөрөө өнчин өссөн болохоор тэр зовлонг хүүхэддээ амсуулмааргүй байна. Яг яаж болиулах уу? Ийм байдлаас яаж гарах уу? Давах уу?