Шинэ оны эхний өдөр буюу 2016 оны нэгдүгээр сарын 1-нд хоёр ч кино театруудад нээлтээ хийх ажээ. Найруулагч Д.Галбаярын шинэ бүтээл болох “Шуугиан таригч” уран сайхны кино болон Жидай эргэн ирсэн нь (1983) хэмээх Оддын дайны 6-р анги нь 30 жилийн дараа үргэлжлэн гарахаар болжээ.

Найруулагч Д.Галбаяр 2004 онд нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байсан санаагаа уран сайхны кино болгосон нь энэ аж. Энэхүү киноны продюссероор Т.Хулан ажилласан байна. Тэгвэл киноны гол дүрд Д.Галбаяр өөрөө тоглосон бөгөөд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж" киноны Яргуйгийн дүрээр олонд танигдсан М.Бямбаа эмэгтэй гол дүрийг бүтээжээ. Мөн жүжигчин Т.Бархүү, Х.Намуун, Э.Мөнхтөр, А.Өнөржаргал, Д.Энхбаяр, Ардын жүжигчин П.Цэрэндагва, Г.Мягмарнаран зэрэг олон чадварлаг уран бүтээлчид оролцон тогложээ.

Оддын дайн хүч сэргэсэн нь нэртэйгээр ирэх оны эхний өдөр бүх кино театруудад нээлтээ хийх юм. Жорж Лукасын Алдарт Оддын дайн: Жэдай иргэж ирсэн нь бүтээлийн үргэлжлэл болж 30 жилийн дараа бүтээгдэж буй уг кинонд хэрцгий хунтайж хүчээ зузаатгаж галактикийн энх тайванд заналхийлж эхлэх үед, галактикын хамгийн хүчирхэг дайчныг олох даалгаварт нэгдсэнээр оргодол цэрэг, хахир тэнүүлч, чадварлаг нисгэгч гурвын хувь тавилан огтлолцох болно. Анх George Lucas -ын гаргасан энэхүү бүтээл гайхалтай уран төсөөллөөр үргэлжлэн үзэгчдэдээ хүрч байна.
Т.Буянаа