МУГЖ дуучин Т.Ариунаа тун жавхаалаг, цоглог, хөдөлмөрч, хүчирхэг эмэгтэй. Түүний дуугаар хөглөгдөөгүй, омогшоогүй монгол хүн гэж үгүй биз ээ. Эрхэм уран бүтээлч маань жил бүрийн шинэ жилийн үеэр эрэлт ихтэй дуучдын нэг байдаг.

Тэгвэл үзэсгэлэнтэй, жавхаалаг дуучин бүсгүй маань энэхүү гайхалтай баяраар олон хүмүүсийг баярлуулахыг хүсэж уламжлал ёсоор нэг албан байгууллагыг сонгож шинэ жилийн баярт нь үнэгүй дуулж бэлэг барьдаг билээ.

Харин дуучин Т.Ариунаа энэ жил Онцгой байдлын ерөнхий газрын хамт олныг сонгон баярлуулахаар шийдсэн байна. Ард түмнээ гэсэн сайхан сэтгэлтэй эрч хүчтэй үзэсгэлэнтэй, дуучин бүсгүйдээ уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.

www.Urlag.mn