Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-10 метр. Хүрэн бэлчир, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 7-12 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Хүйтэрч 16-18 градус хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Увс нуурын хотгор болон Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дархадын хотгороор шөнөдөө 36-41 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 32-34 градус, өдөртөө 20-22 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна, Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.