Сайн байна уу ээжүүдээ? Гэртээ хүүхдээ хараад суухаар их олон юм бодогдох юмаа. Өмнө нь хамт олонтой, өөртөө цаг зав гаргадаг байсан. Одоо тэгсэн хүүхэдтэй зууралдаад гэрээсээ ч гарч чадахгүй, тарган шар хүүхэн л боллоо.

Уг нь нөхөртөө туслах гээд гэрээсээ ажил хийгээд, хаа нэг халтуур хийгээд байгаа юм. Гэхдээ л орж гарах асуудалтай болохоор өөртөө анхаарч чадахгүй байнаа.

Миний эргэлзээд байгаа нэг юм байгаа юм. Би найзынхаа компанид гэрээсээ ажиллаж байгаа юм. Миний ажлыг нөхөр авчирж өгдөгийн. Хааяа манай гэрт найз авчраад өгдөг юмаа. Тэгсэн сүүлийн үед наад 2 чинь гадуур хамт явж байгаа харагдсан. Хуурах вий, дотно юм биш биз гээд байх юм.

Арай дотны найз хуурахгүй байлгүй дээ тээ? Гар утас, ФБ эднүүсийг нь нууцаар шалгах уу болих уу? Яах уу?