Сүйт бүсгүй минь жирэмсэн болохоосоо өмнө дур нь буураад, жирэмсэн болонгуутаа бүр огт таг болчихлоо. Харин төрснийхөө дараа эхэндээ секс огт хийхгүй байгаад сүүлрүүгээ, одоо жил гарангийн дараа арай дээр болж байх шиг байна. Даанч би бүр огт хөрчихжээ. Бид 2 сардаа бараг 1 ч хийдэггүй. 2 сард 1 бол их юм. Бие холдохоор сэтгэл холдоно гэж их л үнэн юм байна. Хэрүүл ч тасрахаа болилоо. Секс би хийхийг хүсдэг ч гэсэн сүйт бүсгүйгээ биш, тэр ч бас тийм л хандлагатай байдаг.

Угийн хамаг байдлыг би гартаа авдаг байсан болохоор (би өөрийгөө оршил, өдөөлт бүх зүйлийг маш сайн хийдэг гэж боддог) тэр бүх эхлэл нь байхгүй болохоор надад маш залхуутай, гомдолтой байдаг. Хийх үү? гээд л зүгээр суухаар би үнэндээ яалтай нь ч билээдээ. Би бол одоо гар хангалга хийж өөрийгөө болгодог. Мэдээж нөгөө талд ч гэсэн өөрийн гэсэн тайлбар байгаа байх гэхдээ би хангалттай хичээсэн, тэссэн одоо цаашид яахаа ч мэдэхгүй байна. Би үнэхээрийн сэкс хүсдэг ч гэсэн сүйт бүсгүйгээ хүсэхээ больчихсон. Тэр ч гэсэн мөн адил намайг хүсэхээ больсон. Одоо яавал энэ харилцааг сэргээх вэ.