Сайн байна уу? Би нэг зүйл бичмээр санагдаад бичлээ. Намайг У гэдэг би одоо 2 хүүхэдтэй нөхөртэй нэг асуудал байнаа. Манай нөхөр гадаадад байдаг ирж очоод л мөнгө гэдэг их хүчтэй зүйл болохоор яах аргагүй явуулах юм.

Гэхдээ хүмүүс хол байхаар сэтгэл холддог бас тийшээ явсан хүн зүгээргүй бас эр хүн зохицуулдаг л байж таараа гээд л хүмүүс найзууд ярих юмаа . Гэртээ хүүхдээ хараад байхаар их стресс бухимдаж ганцаардах юм. Яаж өөрийгөө тайван байлгах вэ? Би заримдаа өөрийгөө ч танихгүй болох юмаа. Нөхөртөө би уг нь итгэж байна гэхдээ хүмүүс ийм тийм гэж ярихаар бас яах бол гэж бодох юм. Ер нь хол байдаг хосууд бие биенээ хуурдаг уу? Туршлага зөвлөгөөнөөсөө хуваалцахыг гуйж байна.