Туркийн ерөнхийлөгч Таиип Эрдоган өчигдөр санамсаргүй хүний амь аварсан талаар Туркийн хэвлэлүүд мэдээлж байна.

Ерөнхийлөгчийн цуваа Истанбулын Босфорын хоолой дээгүүр гүүрээр явж байх үед нэгэн эр гүүрэн дээрээс үсэрч амиа хорлохыг завдаж байгаа харагджээ. Ингээд цувааг зогсоон хамгаалагчдаа явуулу тухайн хүнтэй ярилцах хүсэлтээ хэлүүлжээ. Тухайн эр эхэндээ итгэхгүй эргэлзсэн ч хамгаалагчдын үгэнд орж Эрдогантай хэсэг ярилцсан байна. Амиа хорлохыг завдсан эр гэр бүлийн асуудлаас болоод ийм шийдвэр гаргаад байсан бөгөөд ерөнхийлөгч түүнд туслахаа амалсан байна.

Т.Буянаа