“ЗООРЬ”, “ ХҮҮХЭЛДЭЙ” зэрэг киног бүтээсэн “ КИНО ЦАМХАГ” студийн ээлжит дэлгэцийн бүтээл “ ОРООЛОН” аймшгийн уран сайхны кино тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Монголд цор ганц гэж хэлж болох аймшгийн төрлөөр бичдэг зохиолч Ц.Ууганбаярын зохиолоор өмнөх хоёр киногоо хийсэн бол энэ удаа тус студийн найруулагч Б.Цогт-Эрдэнэ “ОРООЛОН”аймшгийн киноны зохиолыг бичжээ.

Энэхүү киноны найруулагчаар Жүжигчин СТА Ө.Мөнгөнтулга, “ХҮҮХЭЛДЭЙ” кинонд нүүр хувиргагчаар ажилласан “ HOZE’S make up” студийн make up artist Г.Хос-Эрдэнэ, Г. Сувд- Эрдэнэ, Зураглаач М.Цэндлодой, дууны найруулагч Н.Бямбацогт,найруулагч Х.Түвшин нар ажиллаж байна.Киноны дууг реппер DESANT,дуучин SOLO нар хамтран дуулж байна.Киноны дүрүүдийн хувьд шинэ үеийн залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон чадварлаг багийг бүрдүүлжээ.

СТА Жүжигчин Д.Бямбацогт, СТА Жүжигчин Б. Сарантуяа, Жүжигчин Б.Энхтүвшин /Зэрлэг цэцэгсийн хүлэмж, Зүүдэнд ч оромгүй явдал, Зүрх зогсохгүй/, Жүжигчин Ц.Эрдэнэцэцэг /Хөгжилтэй гэр бүл, Улаанбаатар би чамд хайртай, Сүүлчийн шөнө/, Жүжигчин М.Батзориг /650, Анхаар дотор чимээгүй, Хэцүү анги/, жүжигчин Э.Пүрэвжаргал / Сүүлчийн шөнө, Луйвар, Эгэлийн гайхамшиг/, жүжигчин Г.Баярхүү /Луйвар, Хүүхэлдэй/, Жүжигчин П.Солонго, Б.Эрдэнэхүү, Э.Билэгтмаа, Уран нугараач н.Сэндэр нар ажиллажээ.

Шинэ оны баярын үдшийг хамтдаа өнгөрүүлэхээр цугласан залуусын баярт мөч хэрхэн төсөөлөшгүй эргэлт, сонирхолтой өрнөл, аймшигт үйл явдалруу хөтлөхийг үзэгч та уг киноноос харах болно. Үзэгчдийн анхаарлыг татаж хүлээлт үүсгээд байгаа “ОРООЛОН”аймшгийн кино шинэ оны 1р сард нээлтээ хийнэ.