Би 2 жил хагасын өмнө нэгэн хөөрхөн даруухан охинтой танилцаж удалгүй үерхсэн. Өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй хайр. Бид 2-лаа юм үзээгүй хайр гэдэг үгнээс цааш мэдэхгүй байсан юм. Тэр минь охиноороо, гэрлэх хайртай хүндээ өгнө гэдэг байлаа. Бидний дунд анхнынхтай холбоотой зөндөө амлалт байсан юм. Нээх удаагүй хэн хэнийхээ уураас болоод хөндийрлөө.

Тэр минь их л шаналсан удаа ч үгүй өөр хүнтэй боллоо. Би ч мэдээд яахавдээ л гэж бодсон хэрнээ далдхандаа шаналж байсан юм. Хагацсанаас хойш 8 сарын дараа нэг орой надруу ярилцая гэж мсж түүнээс ирлээ. Би гэж хүн хичнээн шаналж үгүйлж санаж байсанч өөр хүнтэй жаргалтай байгаа болохоор зүглэдэггүй огт мэдэгдэхгүй байдаг байлаа. Тэр оройноос эхэлж харьцаж эхэллээ. Нөгөө хүнээс нь далдуур мэдээж.

Бид 2 гэрлэнэ гэж ярьдаг байлаа. Харьцаад удаачгүй нэг орой тэр хүндээ анхныхаа зүйлийг өгсөн гэдгээ хэллээ. Би гэж хүн эргэж буцах замгүй юм шиг байсанч хайртай болохоор харьцаагаа хэвээрээ үлдээсэн. Тэр хүнээсээ болиод шууд л надруу хүрээд ирлээ. Салж 2 талд байсан хагас жилээс илүү хугацаанд чамайг бодоогүй, дэрээ норгоогүй шөнө гэж байгаагүй гэж хэлсэн би ч хэн хэндээ хайртайг мэддэг болохоороо сонссон. Гэхдээ одоо хааяа хааяа сэтгэлд сэвтэй бодогдох юмаа. Миний эхнэр болно гэж байсан хүн надаас яваад өөр хүнд анхныхаа зүйлийг өгчихөөд над дээр буцаад ирсэн гэж бодогдоод. Яасан нь дээр бэ?