“Уух”-аасаа өмнө идэх 7 хүнс

 

Шинэ жилийнхээ маргааш нь оны эцсийн чухал хуралтай юу? Эсвэл ахиад нэг шинэ жилтэй юу? Шарталттай зуун хувь тэмцэх ганц л арга бий: Огт уухгүй байх. Хэрвээ тэгэх боломжгүй гэж үзвэл “уух”-аасаа өмнө заавал идээрэй. Гэхдээ юу идэхэд бас учир бий. Шарталтаас урьдчилан сэргийлэх нь мэдээж дараа нь эмчлэхээс хамаагүй хялбар бас үр дүнтэй юм шүү.

 

1. Давсалсан өргөст хэмх
Алкоголь нь бидний биеэс нэн чухал электролит болох содыг их хэмжээгээр зайлуулдаг бөгөөд түүнийгээ буцааж нөхөөгүйн улмаас толгой өвдөх, ядрах, бөөлжих зовиурууд илэрдэг. Харин давсалсан өргөст хэмх, ер нь давсалсан бүтээгдэхүүнүүдэд сод хангалттай их агуулагддаг юм. Гарахаасаа өмнө хэд хэдэн жижиг өргөст хэмх идэж, шүүсийг нь уугаарай.

2. Сүү
Үдэшлэгт гарахынхаа яг өмнө аяга сүү уугаарай. Соруултай жижиг сүү аваад замдаа уусан ч болох юм. Яагаад гэж үү? Сүү нь ходоодонд хамгаалагч бүрхүүл үүсгэдэг бөгөөд, алкоголийн шингэцийг удаашруулж, хэт их согтолт болон шарталтаас хамгаалдаг тустай.

3. Бүйлс самар
Бүйлс самар нь биеийг хордолтоос хамгаалдаг. Учир нь бүйлс нь уураг, тосоор баялаг учраас сүүний адилаар алкоголийн шингэцийг удаашруулж маргаашийн таагүй үр дагаваруудыг хязгаарлана. Гэрээсээ ууттай бүйлс авч гараад хундага тулгахаасаа өмнө хэдэн ширхэгийг идээрэй. Жаахан давсалчихвал хоёр дахин үр дүнтэй.

4. Бургер
Бургерийг заавал сонгосны учир нь түүний нүүрс ус, уураг, тосны хослол нь алкоголинд хэт мэдрэмтгий байдлыг бууруулдаг. Ерөнхийдөө юу ч болж байсан, гал тогооноос хоол гарч ирэхээс өмнө эхний хундагыг уух хэрэггүй. Үүнд салатыг тооцохгүй шүү. Махтай хоол идсэнийхээ дараа л ууж эхлээрэй.

5. Цагаан шаргал өнгийн лийр
Цагаан лийр нь алкоголийн шингэцийг бууруулах, багасгах түлхүүр энзимүүдийг агуулдаг гэдэг нь судалгаагаар батлагджээ. Лийр идсэн, лийрийн цэвэр шүүс уусны дараа алкоголь хэрэглэхэд цусны ацеталдехидийн (элгэн дэх алкоголь задрахад үүсдэг хорт бодис) хэмжээ харьцангуй бага гарсан байна. Үдэшлэгээс өмнө хоёр ширхэг лийрийг шүүс шахагчаар шахаад, шүүсийг нь уугаарай.

6. Ус
Шарталтын гол хүчин зүйлсийн нэг бол яахын аргагүй шингэний дутагдал юм. Алкоголь нь биеэс шингэнийг хормын дотор зайлуулснаар маргааш нь дотор хутгалдахын “цондон” бий болдог. Тиймээс уухаасаа өмнө гэхээсээ илүү хундага бүрийн завсар нэг стакан цэвэр усыг заавал уугаарай. Хэрвээ хүн болгон үүнийг мэддэгсэн бол баярын ширээн дээрх кола, спрайт дуусаж цэвэр ус тунаж үлдэхээ болиод, эсрэгээрээ болох байсан даа. Дээрээс нь, нүүрсхүчлийн хийгээр баяжуулсан буюу хийжүүлсэн ундаа алкогольтой хослохоороо шарталтыг улам ихэсгэдэг бүтээгдэхүүн билээ.
Эх сурвалж: www.Goolingoo.mn