2015 оны 12 дугаар сарын 29-ний 08-20 цаг хүртэл

Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно.

2015 оны 12 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг

агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, баруун зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ., Увс нуурын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын саваар 18-23 градус, Дорнодын тал нутгаар 14-19 градус, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 3-8 градус, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 12-14 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 82 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.