2016 оны 1 дүгээр сарын 2-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр, Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 17-22 градус, Хүрэн бэлчир, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 11-16 градус хүйтэн, Говийн бүс нутгийн баруун хэсгээр 1-6 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч 14-16 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 17 градус хүйтэн, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

 

2016 оны 1 дүгээр сарын 3-наас 1 дүгээр сарын 07-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

3-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 4-5-нд ихэнх нутгаар, 6-нд нутгийн зүүн хагаст цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 3, 4-нд Алтайн уулс болон Арцбогдын өвөр хоолойгоор, 6-нд нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.