Шинэ төмөр зам төслийг хэрэгжүүлэх үедээ бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх зэргээр УИХ-ын гишүүн, МоАХ-ы дарга Х.Баттулга, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс сэжигтнээр тооцон, байцаалт авч эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Х.Баттулга, А.Гансүх нарыг Монгол улсаас гарч явах буюу гадаадад зорчихыг хориглосон байна.

Дашрамд дурьдахад Х.Баттулга өмнө нь мөн л спиртын хууль бус наймааны хэрэгт холбогдож байх үедээ Сингапур луу зугтаж байсан билээ.

 

Э.Мягмар

 

Эх сурвалж: www.sonin.mn