Цагаан сарын баяр хоёрдугаар сарын 8-нд тохиох билээ. Энэ ч үүднээс зарим хүнсний захуудад цагаан сарын ууц, үхрийн өвчүү худалдаанд гарчээ. Тухайлбал, “Хүчит шонхор” захад жижиг ууц 70 мянга, том нь 150 мянган төгрөгийн үнэтэй байгаа нь урьд жилүүдийнхээс харьцангуй хямд болохыг худалдаачид хэлж байна. Тус захад нэг килограмм хонины мах 2900-3500 төгрөг, үхрийн мах нэг килограмм нь 3500-3800 төгрөг, ямаа 2500-2900 төгрөгийн үнэтэй, адуу 4000-4500 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байгаа аж. Худалдаачдын хэлж буйгаар, адууны мах үнэтэй байгаа нь иргэдийн худалдан авалтад нөлөөлж, бага хэмжээгээр борлуулагдаж буй юм байна.