Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрөхгүйн улмаас 2015 оны арванхоёрдугаар сард багтаан олгох ёстой байсан хүүхдийн 20 мянган төгрөгийг олгоогүй билээ.

Тэгвэл Сангийн яам дээрх арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 10-нд багтаан олгох аж. УИХ-аас баталсан 2016 оны төсвийн хуулиар хүүхдийн мөнгийг амьжиргаанаас нь хамааруулж олгохоор болсон. Ингэхдээ 1-17 дугаар бүлэгт хамаарах айл өрхийн хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох юм.