Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өнгөрсөн аравдугаар сард “Жаргалтай айл манайх” шинэхэн цомгоо өлгийдөн авч дуунд дуртай ард түмэндээ өргөн барьсан билээ. Тэгвэл тэд энэ удаад шинэ оны эхний уран бүтээл болгон “Жаргалтай айл манайх” бие даасан тоглолтоо энэ сарын 14, 15-нд Монгол бөхийн өргөөнд толилуулахаар товоо зарлаад байгаа юм. Тэдний бие даасан хоёр дахь тоглолтын тасалбар хэдийнээ борлуулалтад гарсан бөгөөд эрэлт ихтэй байгаа гэсэн шүү.

Дуучин Б.Болдын хувьд бяртай сайхан хоолойтой бол түүний гэргий болох Э.Чулуунчимэг цээлхэн тунгалаг хоолойгоороо үзэгчдийг байлдан дагуулсаар байгаа билээ.

Тэд өнгөрсөн аравдугаар сард хийсэн цомгийн баяраараа Монголын хоёр залуу гэр бүлд “ЖАРГАЛТАЙ АЙЛ” өрх гэр болгохыг зорьж таван ханатай иж бүрэн өргөө цагаан гэрийг гардуулан өгч хүмүүнлэгийн үйлсийг өрнүүлсэн билээ.

Тэд энэ удаад үзэгчдийг дуу хуураар цэнгүүлэхээр хэдийнээ тоглолтын бэлтгэлээ базаагаад байгаа аж.