Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90” өндөр бүтээл нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлагдсан бөгөөд барилгын салбарт ажиллаж буй байгууллага хамт олныг өргөнөөр хамруулж ажил амжилтыг нь сурталчилах зорилготой аж.

Энэ нь нийслэлийн аварга, бүсийн аварга, улсын аварга гэсэн шатлалтайгаар зохион байгуулагдах бөгөөд төрөл тус бүрт шалгарсан шилдгүүд цомын төлөө өрсөлдөх юм байна.

Тэгвэл энэ удаад Барилга Хот Байгуулалтын Яам, МЗХ-ны дэргэдэх Барилгачин Залуучуудын ХолбооБарилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа,геодези,зураг зүйн газар хамтран Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн зориулсан Нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг 2016. 01. 22-23-нд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн нь воллейболл, шатар гэсэн 2 төрлөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд эндээс шалгарсан шилдгүүд Цомын төлөө өрсөлдөх эрхтэй болох аж.