Сүхбаатар аймгийн “Сүхбаатар сумын “Шинэ булаг” багийн нутагт нэгдүгээр сарын 2-ны өдрийн 20:00 цагийн үед “Цайрт минерал” ХХК-ийн Баяжмалын үйлдвэрийн Шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг азотын хий алдагдаж, үйлдвэрийн ажилтан хорджээ.

Азотын хийнд хордсон Баруун-Урт сумын тавдугаар багийн харьяат С /эр.32н/ эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.

Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.

"Цайрт Минерал” ХХК нь 1998 онд Монгол Хятадын хамтарсан хөрөнгөөр байгуулагдсан компани юм.