2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 445 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 376 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 3 бүртгэгдэж 4 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-4, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 62 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: СБД-ийн нутаг Цагдаагийн гудамж, 100 айлын “Зөгийний үүр” барилгын дэлгүүрийн хойд замд марк дугаар тодорхойгүй авто машины жолооч нь явган зорчигч 09 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээн хэргийн газрыг орхиж явсан.

ЧД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, төв шуудангийн урд замд “Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Daewoo BS-106 маркийн автобусны жолооч М нь явган зорчигч 22 настай эмэгтэй А-г мөргөж гэмтээсэн.