Энхсайханы Учрал 3 настай бөгөөд 2015.10.16-нд гэнэт биеийн байдал нь муудаж, “Вирусын гаралтай тархины үрэвсэлт өвчин” хэмээн оношлогджээ. Улмаар Э.Учрал ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж, эмчилгээ дууссан тул одоогоор гэрээр эмчлүүлж байна. Э.Учралын өвчнийг Монгол Улсад бүрэн эмчлэх боломжгүй тул 2016.01.20-нд БНСУ руу эмчилгээнд явахаар болжээ. Түүний эмчилгээний зардалд нийт 50 сая төгрөг шаардлагатай байгаа бөгөөд ээж, охин хоёр сайхан сэтгэлт Монгол ахан дүүстээ хандаж тусламжийн гараа сунгахыг хүсч байна. Та бүхэн Э.Учрал охинд тусламжийн гараа сунгана уу. Өнгөрсөн хугацаанд Э.Учралын эмчилгээний зардалд нэмэрлэх зорилгоор сагсан бөмбөгийн тэмцээн, Хүннү Молл-д урлагийн бяцхан арга хэмжээг тус тус зохион байгуулаад байна. Ээж, охин хоёрт сайхан сэтгэлт Монголчуудын өргөсөн тус нэмэр багадахгүй билээ. Сайн үйлс бүхэн дэлгэрэг.

Харилцах банкны данс: ХААН БАНК- Г.Эрдэнэчимэг: 5025407896

Харилцах утасны дугаар: Энхсайхан: 99922601