Төсвөөс байр авсан аудиторуудыг буруугүй гэж Прокурор үзжээ
2016/01/05
Иргэн Б.Цогтгэрэл өнгөрсөн оны 9 сараас эхлэн Шилэн дансны тухай хуулийн дагуу байгууллагуудын Шилэн дансанд үзлэг шалгалт хийж заримыг нь зохих байгууллагуудад нь шалгуулахаар хандаад байгаа билээ.
Тодруулбал Үндэсний Аудитын газрын даргыг АТГ-т өгсөн. Учир нь тэд ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх, орон байраар хангах гэсэн гүйлгээний утгаар төсвийн 180 сая төгрөг зарлагдсан нь хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулахыг хүссэн юм. Энэ талаар Б.Цогтгэрэл "Үгсэн хуйвалдсан, төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулж улсад онц их хэмжээний хохирол учруулсан, албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө олж авсан байж болзошгүй тул эдгээр хүмүүсийг АТГ-т өгч байна. Татвар төлөгчдийн өгсөн 180 сая төгрөгөөр байр авчихаад ажлаа хийхгүй бол хийлгээд өгдөг газарт нь хандахаас яахавдээ" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Тэгвэл АТГ-ынхан түүний хүсэлтийн хариуг ирүүлжээ. Үндэсний аудитын газрын энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан байна.
Энэ талаар иргэн Б.Цогтгэрэл өөрийн Facebook хуудсандаа "180 сая төгрөгөөр байр авсан Аудиторуудад ямар ч асуудал алга гэнэ дээ. Гэтэл Авлигын эсрэг хуулинд ямар заалт байгааг харцгаа. Аудитор байна гэдэг нь жирийн иргэн биднээс давуу байдал үүсч байр авах шалтаг болохгүй. Гэвч амьдрал дээр энэ их эдийн засгийн хямралын үеэр татвар төлөгчдийн мөнгөөр тэд орон сууц авч байгаа нь шударга ёсонд хэр нийцэх вэ???
Дэлгэрэнгүй мэдээллийг надаас аваарай. Би энэ явдлыг яавч зүгээр өнгрөөхгүй. ҮАГ-ын үүдэнд суулт хийнэ. Цагийг та бүхэнтэйгээ ярилцаж байгаад зарлая." хэмээн бичсэн байна.
http://www.tsag.mn
Zochin · 2016/01/12
Busad huulia unshaach,Gantshan huuliig buruu talaas ni mushgin guibyylaad baihaar
Zochin · 2016/01/12
Hiij baigaa zuilee sain oilgodoggui uym baih daa huurhii
Zochin · 2016/01/12
Buh l baiguullaguud niigmiin asuudal shiidberleed l heden tugrug ugdug biz dee.Gantshan auditin baiguullaga ch bish baihaa.Jaahan urgun hureetei zuileer oroldooch
Зочин · 2016/01/09
Улс төр хийх сэдэвээ зөв олохгүй бол намаа баасдаж мэднэ шүү эргүү минь
Зочин · 2016/01/09
ishhhh chavaasdaa yum unshij oilgodiin boluudaa ene Tsogtgerel
zochin · 2016/01/05
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:8000-10000төг болж хямдарлаа/12500-16500төг байсан/.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 2 янзын хээтэй үлдсэн.Хаяг:Гермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас:95000020-youtube Амьдрах жор-Вакум цонхны дулаалга орж үзээрэй
Зочин · 2016/01/05