2016 оны нэгдүгээр сараас эхлэн хүүхдийн мөнгийг Монгол улсын өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн 1-17 бүлэгт багтсан айл өрхийн 823 гаруй хүүхдэд олгохоор шийдвэр гаргасан билээ. Харин арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг "Хүний хөгжил сан"-д мөнгөн хуримтлал төвлөрөөгүйгээс буугаагүй байсан юм.

Тэгвэл Капитал, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг банкууд хүүхдийн мөнгийг өнөөдрөөс дансанд нь байршуулж эхэлжээ. Арванхоёрдугаар сарын хүүхдийн мөнгийг нэг сая 30 мянга гаруй хүүхэд авах аж.