20140102154211912.jpg

Тэгү хотын цагдаагийн газар тус хотын нутаг дэвсгэр дээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн Монгол улсын иргэн 23-н настай эрэгтэй А-г түр саатуулжээ.

Тэрээр өнгөрсөн12-р сарын 31-нээс 01 сарын 01-ний шөнө Тэгү хотын төв талбайд зохион байгуулагдсан баярын цэнгүүнд оролцож байхдаа иргэдийн сонор сэрэмжгүй байдлыг ашиглан, Солонгос иргэдийн найман ширхэг смарт утас болон нэг ширхэг зайг хулгайлсан байна.

Түүнийг 28-н настай эмэгтэй Ким-ийн гадуур хувцасны халааснаас найм дах утсаа хулгайлж байхад Ким-ийн найз залуу мэдэж барьж авсан төдийгүй цагдаа дуудан хүлээлгэж өгчээ.

Монгол залуу бусдын эд зүйлсийг хулгайлахад ердөө 20-н минут зарцуулсан нь тогтоогдсон байна.

Тэрээр 2013 онд Солонгос улсад очиж эдүгээ хүртэл Тэгү хотод амьдарч байсан ба бусдын халааснаас утас хулгайлах аргыг Монголд байхдаа хөрш айлын ахаас сурсан гэж хэлжээ.

Гэвч Тэгү хотын цагдаагийн газар Монгол залууг өөр бусад хулгайн гэмт хэрэг үйлдсэн байх магадлалтай хэмээн үзэж, түүний хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

WWW.MGLRADIO.COM
Солонгос мэдээ булан.