Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт эдлүүлдэг. Анх удаа хувьдаа барилга барьсан, орон сууц худалдаж авсан үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувийг татвараас буцаан олгодог.

Хөнгөлөлт эдлэх эрхтэй иргэд тухайн жилд хэдэн төгрөгийн татвар төлсөн байна гэдгээс хамаараад гурван сая төгрөг авах юм. Энэ жил уг хөнгөлтөд хамрагдах иргэдийн тайланг энэ сарын 1-нээс хоёрдугаар сарын 15 хүртэл хүлээж авахаар болжээ. Энэ жилийн хувьд иргэд 7-8 төрлийн материалыг Татварын ерөнхий газарт өөрийн биеэр болон www.mta.mn цахим системээр өгч болох аж. Иргэд нэгдүгээрт, харьяа дүүргийн татварын албандаа татвар төлөгчийн дэвтэр, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хоёр хувь цээж зурагтай очиж бүртгүүлэх юм. Ингэхдээ цэнхэр дэвтэртээ тэмдэглэл хийлгэж баталгаажуулна. Мөн цахим татварын системд тайлангаа шивэх нууц үгээ авах юм авах юм байна.

Т.Буянаа