Идэр ес эхэлсэн энэ үед "Astra villa"хотхоны гүйцэтгэгч "Агар Арвижих" компанийн барилгын талбайд осол гарчээ
2016/01/06
/"Astra villa"-ын төлөвлөж буй барилга/
Барилгын ажлыг өвлийн цагаар явуулахгүй байхыг хуульд тусгаж, 11-р сарын 20-оос хойш дотор засал чимэглэлээс бусад ажил хийхийг хорьсон байдаг билээ. Тэгвэл ХУД 11-р хороо, Зайсан хороолол, Дүнжингаравын гудамжинд "Astra villa" орон сууцны хотхон баригдаж, хууль зөрчин барилгын ажлаа явуулсаар байгаа юм байна.
Тодруулбал өчигдөр уг барилгад ажиллаж байсан туслах ажилчин залуу ажлаа хийж байх үедээ гэмтэж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж ирсэн байна. Баянзүрх дүүргийн 24-р хороонд оршин суух 22 настай И-гийн гэмтсэн хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна.
"Astra villa" хотхоны байрны метр квадратын үнэ нь 2.680.000-3.500.000 төгрөгийн хооронд байгаа бөгөөд барилгын гүйцэтгэгч компаниар “Агар Арвижих” компани ажиллаж байгаа юм байна. Мөн орон сууцны хорооллын эхний ээлжийг энэ оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулна хэмээн захиалга авчээ. Тэгэхээр хугацаандаа амжихын тулд ийнхүү идэр ес эхэлсэн цагт барилгын ажил явуулсаар байгаа бололтой.
Тэгэхээр Гэмтэлд хүргэгдсэн залуу “Агар Арвижих”-ийн ажилчин гэсэн үг. Уг компани нь “Бүрэн цутгамал” компаниас брагиад болон өрх тусгаарласан юм байна. Харин өнгөрсөн хугацаанд барилгын ажил гүйцэтгэж байхад үедээ хоёр ч удаа иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч хэвлэлийнхний хараанд өртөж байжээ.
Тодруулбал өнгөрсөн онд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Маршалын гүүрний зүүн талд “Могул ибиз” компанийн захиалгаар “Khan hills residence” орон сууцны хороололыг “Агар Арвижих” гүйцэтгэж байх үед иргэд эсэргүүцжээ.
Тэндэхийн оршин суугчид Туул голын мод, бутыг таслан дээр нь шороо асгаж, барилгын ажлаа эхлүүлсэн гэж бухимдаж байсан юм. Харин “Khan hills residence” хотхон бариулж буй “Могул ибиз” компанийнхан тусгай зөвшөөрлийн дагуу барьж байна гэх тайлбарыг тухайн үед өгч байжээ.
Мөн үүнээс гадна Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны ард есөн давхар барилга барихаар иргэн Ж.Нямдаваа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зөвшөөрөл авчээ. Харин газрыг нь таван жилийн хугацаатайгаар эзэмших эрхээ 2010 онд авсан юм билээ. Тэгэхээр газар эзэмших эрх нь 2015 онд дуусгавар болох байсан учир тухайн ондоо багтаан барилга барих гэтэл оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарсан байдаг билээ. Харин гүйцэтгэгч компани болох “Агар Арвижих” компани барилгын ажлыг эхлүүлчихээд байсан ч оршин суугчид эсэргүүцсэн учир арга буюу ажлаа зогсоосон байхад нь иргэн Ж.Нямдаваа хэвлэлийнхэнд хандаж, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч буйгаа тайлбарлаж байлаа.
Туул голын мод тасласан гэх талбай
Иргэн Ж.Нямдаваагийн барилгын талбай
Н.Ганаа
Dee · 2018/05/02
Hudlaa ch bai unen ch bai ingej ym suitgej barihaa bolivol taarna. hotoo telj hugjihgui ulam l shahaad bariad bhiin ydaj bhd standard bus. Mungu oljil baival irgediin yaj amidrah ni eruusuu sonin bish ene zarim barilgiin company uudad. Iim uhamsriin doroitoltoi har mal novshnuud.
Зочин · 2016/01/07
Vnen zow medeelel oruulaachee
Зочин · 2016/01/07
Dorgio hudlaa medeelel tawihaa boliochee
Зочин · 2016/01/07
Тэгэхээр Гэмтэлд хүргэгдсэн залуу “”-ийн ажилчин гэсэн үг -- мал юмаа ... ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ худлаа сэтгүүлчин хэлдэг үг... ТААГААД БИЧИЖ БОЛДОГ БОЛ БИ Ч БАС СЭТГҮҮЛЧ БОЛМООР ЮМ БАЙНА.
Зочин · 2016/01/07
Ж.Нямдаваа - зөвшөөрлөө 2015 онд авсан шдээ дуусах болоогүй АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛТЭЙ тэр хажуу талын улаан дээвэртэй дэлгүүрийн хүн л бөөн асуудал үүсгээд цагдаа дуудаад шүүхэд хандахад шүүх ямар нэг хууль зөрчсөн асуудал байхгүй гэж дүгнэлтээ гаргасан шдээ... нэг сэтгүүлч нь 10 сая төгрөг нэхсэн байсан ямар муухай авилга авах дуртай сэтгүүлчид байдаг байнаа ... АЛБАН ТУШААЛТНУУДАД долигноод л гүйгээд байдаг байж 1 жил хөөцөлдөж байж эрхээ авч байхад мөнгө төгрөг өгөөгүй гээд бөөн асуудал үүсгээд байдаг хүмүүс бас байх юм аа
Зочин · 2016/01/07
ШАЛ ХУДЛАА ТҮҮВЭРЛЭЖ АВСАН ХУДЛАА МЭДЭЭЛЭЛ ХИЙХЭЭ БОЛИОЧЭЭ... ӨӨР ХИЙХ ЮМ ОЛДОХГҮЙ БАЙНА УУ??? СЭТГҮҮЛЧДИЙН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН ЮМНУУД
Венера · 2016/01/07
66 оны үер шиг тийм үер болбол тэр хаан хиллс хотхон урсах юм байна даа. Туул голын эрэг дээр асгасан сул шороо үер болсон болоогүй нэг их удахгүй гольдролоо дагасан усанд бага гаар угаагдсаар хятадад болдог шиг байшингууд сууриараа гулсаж нурна даа. Хэрээ галууг дагаж хөлөө хөлдөөв гэгчээр европынхныг дуурайж голын эрэг дээр амьдардаг болох гэж гайхуулж байж байшинтайгаа гулсах нь дээ. Тэнэг юмнууд.
Байгаль сүйтгэж хүний амиар тоглогч шуналтай юмнуудад яагаад хариуцлага тоцдоггүй юм бэ ? ?? Авилгал авчихсан л даа
Зочин · 2016/01/06