2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 260 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 204 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 7 бүртгэгдэж 13 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-5, зорчигч-7. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 2, явган зорчигч 2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал: БЗД-ийн нутаг Хонхорын зам, Бумбат амралтын газрын хойд замд H.Sonata маркийн авто машины жолооч Н нь Istana маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 39 настай эмэгтэй Г нарын 6 хүн гэмтсэн.

ХУД-ийн нутаг Шувуун фабрикын замд Т.Prius маркийн авто машины жолооч Б нь өндөр хүчдэлийн шон мөргөж жолооч 22 настай эрэгтэй Б нарын 2 хүн гэмтсэн.