photo gng_zpswsuvyguv.jpg

Mанай “ Ай Эйч Си”ХХК НЬ 2011 оноос эхлэн К-pop & Cover Dance тэмцээнийг Солонгос Монголын их сургуулиудын хамтын ажиллагааны хүрээнд 5 жил дараалан зохион байгуулсан бөгөөд энэ удаа 2015 оны 12 сарын 26 өдрийн 14 цагаас ОНЦХАТ-ын хурлын танхимд 6 дах удаагийн тэмцээнээ амжилттай зохион байгууллаа. Энэхүү тэмцээн маань нийт 6 байрны шагналтай бөгөөд 1-р байр нь БНСУ-д хэлний бэлтгэлд 1 семистр суралцах эрх, 2-р байр нь Notebook, 3,4,5–р байр болон тусгай байр нь 300,000₮, 200,000₮, 100,000₮, 100,000₮ гэсэн мөнгөн шагналыг олголоо. Ингээд тэмцээнд оролцсон бүх оролцогчид , зочид төлөөлөгчид , хөгжөөн дэмжигчид та бүхэндээ дахин талархал илэрхийлье. 2016 онд болох дараагийн 7 дах удаагийн К-pop & Cover Dance тэмцээнээ БНСУ-ын СОУИС-тай хамтран зохион байгуулах бөгөөд бүх хүнд нээлттэй тул оролцохыг хүссэн оролцогч нар эртнээс бэлтгэлээ сайтар хангаж амжилттай оролцохыг хүсэж ерөөж байна. Баярлалаа.

1-р байр БНСУ-ын СОУИС-д хэлний бэлтгэлд 1 семистр суралцах эрхээр шагнуулсан “A Team” хамтлаг

 photo fb_zpsqsntwghn.jpg

2-р байрны Notebook буюу зөөврийн компютерийн шагналын эзэд” SHADOWZ” хамтлаг

 photo jk_zpsovntucn9.jpg

3–р байр 300,000₮-ний шагналын эзэн Э.Номин

 photo v_zpsji8avmfl.jpg

4–р байр 200,000₮-ний шагналын эзэн Ё.Дамчаабадгар

 photo htgh_zpsryqlacjk.jpg

5–р байр 100,000₮-ний шагналын эзэн Г.Одбаяр

 photo s_zpshlt3oazv.jpg

Тусгай байр 100,000₮-ний шагналын эзэн “PARAMOUNT CREW” хамтлаг

 photo k_zpsoaxvimxr.jpg

www.Urlag.mn