Сайн байна уу би өөрт тохиолдоод байгаа зүйлээс хуваалцахыг хүслээ. Одоо 28 настай энгийн даруухан эмэгтэй. Гэхдээ дэндүү ноомой дуугүй гэсэн үг биш шүү элдэв муу зуршилгүй архи ууж тамхи хэрэглэдэггүй.

Би анх нэг ажилд ороод удаагүй байтал нэг залуу хайртай болчихлоо чи л надтай уулзахгүй бол амиа хорлолоо гээд л бөөн юм болоод сүүлдээ ажлынхан хүртэл тэрийг нь мэдээд намайг хүн амины хэрэгт орохоосоо өмнө нэг уулзаад сайн ярилцаад ойлгуулаад орхи гэдэг байлаа. Ганц бие хэрнээ зөвшөөрч болхгүй байсан шалтгаан нь тэр гэр бүлтэй бүүр хүүхэдтэй ах байсан. Тэгээд нэг өдөр ажил дээр байж байтал хутга бариад өөрийнхөө судсыг ханах гээд байна гээд ажлын залуу ярихаар нь би худлаа байх гээд тоохгүй орхитол ахиад ажлын эгч залгаад тэд 3 нийлдэг найзууд байсым залгаад нэг буудалд хурдан ир гэхээр нь аргаагүй яваад очтл үнэхээр үнэн хэд хоног ажилдаа ирээгүй тэр залуу тэр буудалд ууж сүүлдээ архиндаа солиорч өөрийнхөө 2 гарын бугуйг хэрээсэлж зүссэн байсан. Тэр 2 ажилдаа ирэхгүй гэртээ ч хонохгүй байгааг нь мэдээд хайж яваад тэндээс олж. Ингээд л хэрэг бишдэж би тэрэнтэй тэр 2ын дэргэд жоохон ярилцаж суугаад эрүүл саруул болсон хойно нь хамт хоолонд орно гэж хэлээд л авч гараад нөгөө 2 гэр лүү нь хүргэж өгөхөөр явсан. Удалгүй тэр ирж би ирсэн хойно нь хамт хоолонд ороод гэтэл манай ажлынхан намайг явдаг болж гээд яриад эхэлцэн би чинь гэр бүл үймүүлсэн хэрэгт ороод буруутан болж ирлээ. Тэр 2 найз нь учрыг нь хэлээгүй байсан. Хэд хоногийн дараа эхнэр нь улаан галзуу ажил дээр ирээд намайг элдвээр хэлж хүний нөхрийг буудлаар дагуулж явдаг хэн бэ гээд л бөөн юм болох нь тэр. Түүнийг буудалд ганцаараа байсанг хэн ч 2 найз нь мэдэж байсан байж тухайн үед юу ч хэлээгүй. Ингээд хөөрхий би хамаг юмны хэрэгтэн болж ажлаасаа гарлаа гарахдаа бүгдийн ажлынхандаа хэлээд тэр залууг олны өмнө алагдаад гараад ирсэн. Тэр 3 намайг үнэнээ хэлнэ гэж бодоогүй байх л даа.

Гэтэл тэр ажилд нэг хүүхэн байдаг байсан чинь миний орсон шинэ ажилд бас ажилладаг. Тэгээд одоо элдэв юм яриад яваад байх юм. Энэ ажлын хэлтсийн дарга нь надад их сайн ханддаг. Тэгсэн намайг энэ энэтэй явдаг болоод л ингэж байгаа юм гээд яриад бүүр компаниар нэг нисгэж байна. Би сайхан хүүхэн нь үнэнч хоргоосон болгонтой нь явлаа юу. Тэглээч хүн нэг алдсан бол ахиж алдахыг хүсэхгүй биздээ. Яагаад сайхан хүүхнүүдийг хүн болгонтой явдаг гэж ярьж харсан юм шиг ам уралдаж ярьдаг юм. Сайхан ч гэлээ шүлсээ гоожуулж араас минь гүйж байгаа хүн бүртэй унтаж хэвтдэггүй юм эмэгтэйчүүд минь. Айлын эхнэр болчихоод нөхрөө ажлын хүүхэнтэй нь хардаж суухын оронд нүд унагаад байгаа хүүхнийг нь ямар ааш аяг гаргадаг болохыг нь ажиж түүнээс суралц авахыг нь ав хаяхыг нь хая. үүнийг л хэлье дээ бас өөртөө анхаар мөнгө үр гэсэн үг биш байгаа боломжооро өөрийгөө сайхан авч яв. Турнаа гээд хоолоо замбараагүй идэж байгаа улс яаж турах уу тэрэнтэй яг адилхан нөхрөө хардаж байхаар өөртөө урвуулах юм аа л хий л дээ.