МҮХАҮТ-аас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллага, бизнес эрхлэгчдийг тодруулан өргөмжилдөг “ЭНТРЕПРЕНЕР-2015” ёслолын ажиллагаанд “БИШРЭЛТ” ЗОЧИД БУУДАЛ салбарынхаа 2015 оны онцлох энтрепренерээр шалгарлаа.

 


“БИШРЭЛТ" зочид буудал нь 1996 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн ба хувийн хэвшлийн анхдагч зочид буудлуудын нэг гэдгээрээ онцлогтой юм. 2015 онд зочид буудлын өнгө төрхөнд шинэчлэлт хийн, бусад 4 одтой зочид буудлуудтай харьцуулахад илүү тансаг, тав тухтай орчныг бүрдүүлж чадсанаараа онцлог жил байлаа. Ингэснээр бид Монголд буй олон улсын сүлжээ зочид буудлуудтай өрсөлдхүйц орчин, үйлчилгээг санал болгож эхэлсэн үндэсний хөрөнгө оруулалттай зочид буудал болсон юм.

 

2015 оны 2 ба 3-р сард Мэргэжлийн хяналт ерөнхий газар, Монголын зочид буудлын холбоо, Онцгой байдлын ерөнхий газар, Төрийн тусгай хамгаалалтын газрын нэгдсэн шалгалтад орж дүгнүүлэн, АСЕМ-ын түншлэгч зочид буудлаар “Бишрэлт” зочид буудал, “River beach” амралтын газар сонгогдож 9-р сард батламжаа гардан авсан ба цаашдаа аялал зочлох үйлчилгээний салбарт тэргүүлэгч болох зорилго тавин ажиллаж байна.

Цаашдаа салбарынхаа хөгжлийг түүчээлсэн, олон улсын шилдэг стандарт бүхий зочид буудал болох зорилго тавин ажиллаж буй "Бишрэлт" зочид буудлын хамт олны зүгээс нийт харилцагч, хамтран ажиллагсад, зочид, үйлчлүүлэгчиддээ шинэ оны мэндийг дахин хүргэхийн ялдамд ирж буй 2016 ондоо хамтран хөгжихийн ерөөл дэвшүүлье.