“Монсудар” хэвлэлийн газрын хүүхдийн номын “Жангар” редакц нь хүүхдийн номын чиглэлээр дагнан ажиллаж, хүүхдийг хөгжүүлэх, сонирхлыг нь татах, нас сэтгэхүйд тохирсон олон олон номуудыг эрхлэн гаргаж байна.

 

Тус хэвлэлийн газар нь номыг бүтээхдээ хүүхдийн насны онцлог, сурган хүмүүжүүлэх ухаан, сэтгэл судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаатайгаар номоо зохион гаргадаг. Мөн ашиг орлого олохыг бус харин хүүхдийн хөгжлийг системтэйгээр дэмждэг, нас насны онцлогт тохирсон, зөв номуудыг эзэнд нь хүргэхийг зорьдог аж.

Гадаадын шилдэг номуудыг оюуны өмчийн бүрэн эрхтэйгээр хэвлэдэг, хүүхдийн насны онцлог, хөгжлийн түвшинд тохирсон ном санал болгож чаддаг, энэ салбарын тэргүүлэх байгууллага билээ.

Жангар редакци эцэг, эхчүүд, хүүхэд багачуудад илүү ойр байж мэдээ, мэдээлэл, зөвлөмжөө хүргэхээр өөрийн “Жангар” нэртэй Фэйсбүүк хуудастай боллоо. Энэхүү хуудастай өдөр тутам хамт байснаар та эцэг эхчүүд хүүхдээ хөгжүүлж хүмүүжүүлэхэд тулгарч буй асуудалдаа мэргэжлийн зөвлөгөө авах, хүүхдээ номонд дуртай болгохтой холбогдох мэдээ, мэдээлэл авахын сацуу Хүүхдийн номын Жангар редакцаас эрхлэн гаргаж буй хүүхдийн ном бүтээлүүдийн танилцуулгыг байнга авч байх боломжтой.

 

Та бүхэн энэ линкээр орж лайк дарж нэгдээрэй