Нийслэл дэхь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд УБТЗ болон нийслэлийн засаг даргатай холбоотой гомдол иржээ. Уг гомдолд УБТЗ болон нийслэлийн засаг дарга нар залилангийн хэрэг үйлдсэн байж болзошгүй талаар дурьдсан бөгөөд асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаад байгаа юм байна.

“Даяар хас” ХХК 2004 оны 06 сараас эхлэн БГД-ийн 4-р хорооны нутаг “Төв вокзал”-ын баруун талд орших 6000 метр квадрат задгай талбайд авто машин зогсоолын үйл ажиллагааг 2 жил гаруй ямар нэгэн төлбөргүйгээр явуулсан байна. 2007 онд УБТЗ-ын төлөөлөл “...энэ манай газар баримтууд нь бүгд байгаа.” гэж мэдэгдсний дагуу тус компани УБТЗ-тай газрыг түр ашиглах гэрээ байгуулан өнөөдрийг хүртэл тухайн газарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж иржээ. Хамгийн ноцтой нь УБТЗ-ын төлөөлөл “энэ хэсгийн газар манайх” гэж итгэл төрөхөөр ярьдаг байсан ч ямар нэгэн бичиг баримт огт үзүүлж байгаагүй бөгөөд уг газар нь УБТЗ-ынх мөн биш гэдэг нь өнөөдрийг хүртэл тогтоогдоогүй байна.

Уг газрыг 2015.09 сараас эхлэн “Эс Жи Би Юу” ХХКомпани “Бид энэ газрын өмчлөгч байна. Газрыг минь чөлөөл.” хэмээн НЗД-ын 2012.06.22-ний өдрийн А/455 тоот захирамж үзүүлэн хөөснөөр асуудал шүүхийн байгууллгад хандах хүртлээ даамжирчээ. Уг газартай холбоотой маргаан БГД-ийн иргэний хэргийн шүүхэд 2015.11.04 өдөр хэлэлцэгдэн, 2015.12.11-ний өдөр шийдвэр гарсан бөгөөд одоо давж заалдах шатны шүүхэд хянагдаж байгаа ажээ. Анхан шатны шүүх хуралд хариуцагч тал оролцоогүй, мэдээгүй бөгөөд хуралд гуравдагч этгээдээр УБТЗ татагдан оролцохдоо шүүх хурадаанд “Манай газар “Эс Жи Би Юу” ХХК-ний газартай давхцсан эсэхийг мэдэхгүй байна.” Хэмээн мэдүүлсэн байдаг. Мөн уг газарт кадастрийн зураг хийлгэж үзэхэд эзэнгүй газар байсан байна. Тиймээс газраа давуу эрхээр өөрийн эзэмшилд авах тухай хүсэлт НӨХГ-аар дамжуулан гаргахад “Маргаантай газар нь төмөр замынх байна.” гэсэн ч үүнийг баталгаажуулсан эрх зүйн баримт бичиг гаргаж үзүүлдэггүй ажээ.

Иргэн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай. Нийслэлийн Засаг Дарга газар өмчлөх ямар нэгэн давуу эрх үүсээгүй “Эс Жи Би Юу” ХХКомпанид 1000 м кв газар олгосон нь хууль бус үйлдэл гэж үзэж байгаагаа “Даяар хас” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 104 дүгээр зүйл. Эзэмшилд байх хугацаанаас шалтгаалж өмчлөх эрх олж авах 104.1.”Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна.” мөн хуулийн 105 дугаар зүйл. Эд хөрөнгө өмчлөх эрхийг олж авах давуу эрх. 105.1.Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.” гэсэнтэй нийцэж байхад А/455 тоот захирамж энэхүү хуулиар олгогдсон өмчлөх эрхийг ноцтой зөрчсөн гэж үзжээ. Тиймээс удаа дараа захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан ч хариу өгдөггүй байна.

Өдгөө уг хэргийг Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа юм. Хэрвээ хотын мээр энэ хэрэгт ялагдвал нэр хүнд нь улам унах биз. Харин УБТЗ-ийнхан залилан хийсэн хэргээр хуулийн байгууллагад шалгагдах магадлалтай болж байгаа юм.

Уг хэргийн талаар бид эргэн мэдээлэх болно.