УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Т.Лхагвасүмбэрэл агсны талаар ярьж, нулимс дуслуулж байсан удаатай. Тэгвэл өнөөдөр Улсын мөрдөн байцаах газраас талийгаачийг усанд живьж, хөнгөн хэлбэрийн согтолттой нас барсан хэмээн танилцуулсан юм. Тэгвэл энэ мэдэгдлийн дагуу УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл өөрийн цахим хуудаснаа "живж үхэх, живүүлж алах хоёуланд нь задлан шинжилгээ адил гарна. Хоёрдугаар хувилбар магадлалтайг бас хэлсэн бол цагдаа нөлөөнд автаагүйгээ нотлох байлаа” хэмээн өөрийн цахим хуудаснаа нийтлэв.

Мөн цагдаа муу ажиллаагүй гэж итгэсээр л байгаа, харин цагдаагийнхан хэргийг урьдчилсан дүгнэлттэйгээр олон нийтэд танилцуулахыг түдгэлзмээр. Лхагвасүмбэрэлийн хэрэг дээр цагдаа түүнийг буруутгаж болох мэдээллүүдийг түүж мэдээлэхээсээ илүү байгаа бүх мэдээллийг жигнэж мэдээлмээр гэсэн юм.