Хуулийнхан тодруулбал, хяналтын прокурорууд хар тамхины хэрэгт холбогдсон хэрэг өнгөрсөн оны дуулиан байсан. Эл хэрэгт Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Тамир холбогдон саатуулагдсан юм. Тэгвэл түүний хэргийг шүүхэд шилжүүлжээ. Харин тов нь гараагүй байна.

Түүнд Эрүүгийн хуулийн 188.3-р зүйл ангиар Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэл оноож магадгүй аж.

Х.Тамир нь УИХ-ын гишүүн асан Д.Хувьтөгөлдөрийн хүү бөгөөд Д.Хувьтөгөлдөр нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан, АН-ын ахмад гишүүн юм. Түүнчлэн прокурор Х.Тамирын төрсөн дүү нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажилладаг шүүгч ажээ.