МОХ гэж Монголын 170 мянга гаруй оюутны эрх ашгийг хамгаалдаг ТББ байгууллага байх. Энэ ТББ-ынудирдлагууд дүрмээрээ 2 жил тутамд оюутнуудын нэгдсэн чуулганаар сонгогддог.

170 гаруй мянган оюутны эрх ашгийг хамгаалж тэнд үйлчлэх учиртай төрийн бус байгууллага өдгөө оюутнуудын нэрийг барьж, өөрсдийн халаасыг дүүргэдэг улстөржсөн увиагүй байгууллага болсон гэдгийг бид хангалттай харсан.

2014 оны 10 сард угсаа залгамжилж, улс төржсөн хаалттай чуулганаа Дархан хотод сүр дуулиантайгаар хийж Д.Батбаяр угсаа залгамжлагчаар тодорсон. Тэгвэл Д.Батбаяр оюутны эрх ашгийг зөрчсөн үйлдлээсээ болж өөрийн хүсэлтээр ажлаа өгч, өнгөрөгч оны 10 сард ээлжит бус чуулганаа хуралдуулж, удаах ерөнхийлөгчөөр Н.Удаанжаргал буюу МАН-ын шинэчлэлийн хорооны гишүүн гэгдэх эрхэм сонгогдсон.

Үүний дараа МОХ улс төржиж, оюутнуудыг намын үзэл суртлаар ухуулж, бодлогыг нь хэрэгжүүлдэг ТББ боллоо гэсэн шуум олны дунд тархаж эхэлсэн. Энэ ч үнэн.

Тэгвэл өчигдөрхөн МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Батжаргал “Хөдөлмөрийн Үндэсний Нам”-д элслээ. Түүний хувьд МАН-ын дэргэдэх “Монголын ардчилсан социалист оюутны холбоо” буюу одоогийн “Нийгмийн ардчилал оюутны холбоо”-нд нарийн бичгээр ажиллаж байгаад оюутны байгууллага дамжсаар МОХ-нд харъяалагдах болсон. Сүүлд UBS телевизийн “Улс төрд шинэ манлайлагч” реалити шоунд оролцож байсан. Харин сонгууль дөхсөн энэ үед ХҮН намын гишүүн болсон нь олон хардлагыг давхар төрүүлж байна.

  • Нэгд: МОХ бол оюутны эрх ашгийн төлөө ТББ болохоос улс төрд шургалах шат дамжлага биш. Э.Батжаргал харин үүнийг овжиноор ашигласан уу?
  • Хоёрт: Оюутнуудтай хамгийн ойр ажиллаж, холбооныхоо өдөр тутмын ажлыг залгуулах ёстой ЕНБ дарга нь ХҮН намын гишүүн болсон тул 170 мянган оюутан ХҮН намд ажиллах уу?
  • Гуравт: Э.Батжаргал оюутнуудыг ашиглаж сонгуулиар аль нэг тойрогт, эсвэл ИТХ-д хүч үзэхээр зэхэв үү?

Үүнээс харахад одоогийн МОХ-ны удирдлагууд зөвхөн нэг нам бус олон намд шургалж 170 мянган оюутны эрх ашгийг улс төртэй хутгаж байна. Ерөнхийлөгч нь МАН-ынх, ЕНБ дарга нь ХҮН намын гишүүн болсон энэ байгууллага цаашид тогтвтортой ажиллаж оюутны эрх ашгийг хамгаалж чадах уу?

Иймээс оюутнуудын нэрийг барьж, өөрсдийн халаасыг дүүргэдэг, улс төржсөн увиагүй байгууллага байх хэрэг байна уу?

Монголын ойрын ирээдүйг тодорхойлж яваа оюутны эрх ашиг, эрдэм боловсролд анхаарч байх учиртай МОХ үндсэн чиг үүрэг, ёс дүрмээрээ ажилла эсвэл ТАТАН БУУГДАХ хэрэгтэй!!!