С.Ганбаатар ХҮН-ын дарга болж, Г.Уянга уг намд элсэх өргөдлөө өгсөн сурагтай
2016/01/18
Хөдөлмөрийн Үндэсний нам өчигдөр ээлжит бус их хурлаа хийлээ. Их хуралд 21 аймаг, есөн дүүргийн намын анхан шатны хороодын дарга, тэргүүлэгч, гишүүд болох 342 төлөөлөгч оролцож, цаг үеийн асуудлаар илтгэл тавьж, санал солилцож цаашид ажиллах чиг үүргээ тодорхой болгов. Мөн ирэх сонгуульд хэрхэн оролцох болон намын дүрмийн асуудылыг хэлэлцсэн байна. Энэ үеэрнамын дарга С.Боргил өөрийн хүсэлтээр ажлаа өгснөөр УИХ-ын гишүүн С.Ганбаатар гишүүн халааг нь авчээ.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг ХҮН-д элсэхээр өргөдлөө өгсөн талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баталгаажвал ХҮН-ынхан УИХ-д хоёр төлөөлөлтэй болно гэсэн үг юм.
С.Ганбаатар гишүүний хувьд өнгөрсөн сарын 29-нд тус намд албан ёсоор батлахаа авсан юм. Түүнийг ХҮН-д элссэний дараагаас намын дарга болно гэсэн яриа гарч өчигдөр ийнхүү баталгаажлаа. Ер нь С.Ганбаатарыг ХҮН-д оролцоотой, анхнаасаа үүсгэн байгуулж, үйл ажиллагааг нь чиглүүлж байсан гэдэг. Түүнийг ХҮН-д элссэнээ албан ёсоор мэдээлж байхад “С.Ганбаатар ХҮН-д биш ХҮН С.Ганбаатарт элслээ” гэж ярьж, бичиж байлаа. Ямартай ч олны цуу яриаг баталж С.Ганбаатар өөрийнхөө үүсгэн байгуулсан намын дарга нь боллоо. Харин С.Боргил намын дэд дарга болох аж.
Мөн УИХ-ын гишүүн Г.Уянгыг ХҮН-д элсэхээр өргөдлөө өгсөн талаар зарим эх сурвалжууд мэдээлж эхэллээ. Хэрвээ уг мэдээлэл баталгаажвал ХҮН-ынхан УИХ-д хоёр төлөөлөлтэй болно гэсэн үг юм.
Тэгвэл тэрбээр ярьснаасаа ухарч ямартай ч тус нам элсэж магадгүй болжээ. Хэрвээ ХҮН Г.Уянга гишүүнийг элсүүлбэл ирэх сонгуульд амжилттай оролцох дүр, зураг харагдаж байгаа хэмээн улс төрийн хүрээнийхэн ярьж байгаа юм.
Тус намын хурал өнөөдөр үргэлжилнэ.
Т.Энхэлээ
http://www.24tsag.mn
зочин · 2016/01/18
их санасан газар ес хоног хоосон болох бий.даруу бай л даа
Зочин · 2016/01/18
гишууддээ зов хун элсуулж, сайн харж тал талаасаа дэмжиж ажиллах хэрэгтэй дээ. Ардчилсан нам шиг ахмадуудаа хаяж, гомдоогоод байвал бусад намаас ялгагдах юмгуй эрээвэр хураавар юм болно шуу, эрс ялгагдах шинэлэг ажлуудыг зохион байгуулж, хундээ хурч ажиллавал та нарыг уеийн уед дэмжиж ажил уйлс чинь бутэмжтэй байх болно доо. амжилт хумье
Зочин · 2016/01/18
шинэ хун л шинээр сэтгэж, шинээр харж, шинээр бутээдэг. Шинээр элсч байгаа гишууддээ шалгуур сайн тавих хэрэгтэй шуу. нам нам дамжсан луйварчид олон байгааг анхаарч шууд татгалзаад гишуун болгох хэрэггуй шуу. Ж нь : батлан хамгаалахын сайд Цолмон 1990 оноос омно МАХН, Дараа нь сэргэн мандлын нам, Монголын ундэсний Ардчилсан нам, Ардчилсан нам, Монгол ундэсний нам, одоо Энхбаярын нам гээд ... хутгуур хийгээд
Зочин · 2016/01/18
Зочин · 2016/01/18
Танай цонх хөлөрч цантаж,мөстөж хүйт дааж жинддэг бол үүнийг хэрэглэ.ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+3 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө/5-6янзын хээ зурагтай/.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:8000төг болж хямдарлаа/12500-16500төг байсан/.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Мөн Солонгосын 4мм зузаантай тусгаарлагч 7500төг.Том цонхтой фетнис клуб,цэцэрлэг,эмнэлэг,оффис,тown house зэрэгт маш тохиромжтой.Зураг орууллаа.Одоо 1 боодол үлдсэн.Хаяг:Гермес төв-н С-13павьлион,100айл Одконы зүүн талд Люкс дэлгүүрт.Орос тех.Утас:95000020,95050020
шаабар · 2016/01/18
яахав дээ. Арай нөлөөтэй нэг ч гэсэн нам улс төрд ороод ирвэл байдал сайжрах ч юм билүү. Ямар ч гэсэн даргаасаа өөр гишүүнгүй бусад намуудаас л хавьгүй дээр. Сонгуулиар боломжийн суудал авах байх гэж харагдаж байна шүү.
Зочин · 2016/01/18
Baga oligarkhuudiin namiig populistuud udirdaad sonin youm bolokh ni dee
Зочин · 2016/01/18
ПОПКОММУНИСТ НАМ!
Irgen · 2016/01/18
MAHAHg ene turuus zailuultsgaay