Амтат шарсан тахиатай KFC брэнд нийгмийн хариуцлагынхүрээнд Улаанбаатар Ротаракт клубтэй хамтран Нийслэл хот дахь асрамжийн газрын хүүхэд багачуудад, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй KFC ресторанд нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлж баяр хөөрийг бэлэглэдэг уламжлал тогтоод байгаа.

Энэ удаад Смарт салбартаа “Вербист” хүүхдийн асрамжийн төвийн7-12 насны 30 хүүхдүүдийг хүлээн авч, халуун дулаанаар тэвэрлээ. Тэврэлтийн өдөр хэмээсний учир нь хүмүүс тэврэлтээр дамжуулан нэг нэгэндээ халуун дулаан сэтгэлийг бэлэглэж, хамтдаа гэсэн утгыг илэрхийлдэг билээ.

Өдөрлөгийн үеэр хүүхэд багачуудын дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохион байгуулж, авъяас чадвараараа шалгарсан багт KFC-ийн хамт олны зүгээс гарын бэлэг гардуулав.