2016 оны 1 дүгээр сарын 15, 16-ны өдрүүд буюу амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт дуудлага мэдээ мэдээлэл хүлээн 581 авснаас зам тээврийн ослын 452 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 11 бүртгэгдэж, 11 хүн хүнд хөнгөн гэмтсэн. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 0, явган зорчигч 4, Зам тээврийн осолд хүүхэд өртөөгүй. Үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 0 хүүхэд. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.
Тухайлбал БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж, Нарантуул олон улсын худалдааны төвийн урд замд Т. Spacio маркийн авто машины жолооч Ж нь явган зорчигч 34 настай эрэгтэ Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.
БЗД-ийн нутаг Их тойруу Сансарын тунелийн хойд замд N.Pulsar маркийн авто машины жолооч У нь явган зорчигч 50 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.