Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны хурал тун “халуухан” өнгөрөв. Халуухан гэсний учир нь, улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо хэрхэн нэмэгдэж, тэр хэрээр ямар их өрсөлдөөнтэй болсоныг эл хурал харуулсан хэрэг. Батламжаа авсан нэр дэвшигч Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Л.Эрдэнэчимэг, Г.Байгальмаа, Ц.Одонтунгалаг, И.Нарантуяа, Д.Оюунцэцэг, Л.Нармандах, Г.Хажидмаа нараас зургаа нь нэрээ татсан юм.

Ингээд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд Б.Ургамалцэцэг, С.Одонтуяа, Г.Хажидмаа, И.Нарантуяа нар өрсөлдсөнөөс 319 хүний саналаар С.Одонтуяа тэргүүлсэн. Өрсөлдөөн л болсон хойно ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тунирхсан талын хүсэлтээр дахин тооллого явуулснаар гарцаагүй нэг хүний саналаар “Шонхор” фракцийн С.Одонтуяа тэргүүлсэнийг баталсан юм. С.Эрдэнийн хүн гэгдэх С.Одонтуяа гишүүн ирэх сонгуульд АН-аас УИХ-д суух жагсаалтад дээгүүр бичигдэх эрхээ өвөртөлж авлаа гэсэн үг.

Гэхдээ АЭХ-ны тэргүүнээр хэн томилогдох вэ гэхээсээ илүүтэй олны төдийгүй хэвлэлийнхний анхаарлыг татсан зүйл нь эзэн тодорхгүй мөнгө тарааж байна гэх мессэж байв. Байгаа бүрэн оноогоо мессэж нь Ё. Отгонбаяр , М.Зоригт нарт иржээ. МАН-ын гишүүн Ё.Отгонбаяр “ Би танай намын гишүүн бишээ. Андуурсан байна” твитрээр нэг зарлажорхив. Удаа ч үгүй нээлттэй сайд гэх М.Зоригт “Надаа ч гэсэн ирсэн шүү” хэмээн жиргэв. Энэ бүхэн нь санал авах гэсэн хэн нэгэн эмэгтэй нэр дэвшигч мөнгө тарааж байна гэх харыг сэтгүүлчдэд төрүүлсэн ч, хэн бэ гэдгийг нь мэдэж чадсангүй. Баттай бус мэдээллээр алтангадас фракцынхан гэх. Хэрвээ эл фракц гэвэл Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд асан, Ерөнхий сайдын зөвлөх Б.Ургамалцэцэг болж таарав. Гэхдээ саарал ордонд жиргэх бор шувууны мэдээллээр цуурхал хэмээн онцлох аж.

Энэ талаар АН-ынхан эмэгтэйчүүдийнхээ лидерээ сонгох энэ агшныг ашиглаж хэн нэгэн харлуулсах гэж оролдлоо. Тэрнээс нь манай эмэгтэйчүүд бохир улс төрд эрчүүдтэй эн тэнцүү үзэл бодлоо уралдуулж байгаа ч, ийм муухай арга хэрэглэхийг таашаадаггүй хэмээн дотогшоогоо өмөөрсөн үг хэлж байлаа. Тэгээд ч эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол цэвэр, шударгаар өрсөлдөж, тэргүүнээ сонголоо. Худлаа гэж байгаа бол энэ эмэгтэйчүүдийн итгэл үнэмшилээс харж болно танхим дүүрэн суух бүсгүйчүүдийг худал хуурмагаас ангид хэмээсэн. Ямартай ч, үнэн, худал ч бай Ардчилсан эмэгтэйчүүд тэргүүнээ сонголоо. Харин энэ үеэр үнэхээр санал авах гэсэн увайгүй үйлдлээ хэн нэгэн нь илчилж орхив уу эсрэг намын хар пиар хэрэгжив үү. Бүү мэд...

 

newscom.mn