Ард түмний урлан ургуулах их авъяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон сонгомол хөгжмийн дэвшилтээр баяжуулж орчин цагийн Монголын хөгжмийн урлагийн түүхэнд шинэ хуудас нээсэн үе үеийн хөгжмийн зохиолчдын төлөөлөл болох Д.Лувсаншарав, Г.Бирваа, З.Түмэнжаргал, Г.Цэндорж, Д.Баттөмөр, Т.Сэр-Од, Ж.Энхбаяр, Цэн.Эрдэнэбат, С.Баатарсүх нарын дан хөгжмийн болон дууны шилдэг уран бүтээлүүд Филармонийн концертийн танхимд 2015 оны 01 сарын 22 – нд 19:00 цагт тоглогдоно.

Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, Гоцлол дуучид, удирдаач Д.Нямдаш, Б.Батбаатар, нар оролцоно.

Тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг 70118012, 99925074 www.mgl-philharmonic.com

Тоглолтын тасалбар 15000 төгрөгний үнэтэй бөгөөд улсын Филармонийн кассаар худалдаж байна.

Мэдээллийн лавлах 1900-1617 үнэгүй хүргэнэ.