2016 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 317 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 257 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 6 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-2, зорчигч-3. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 2 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 2, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.

Тухайлбал:СБД-ийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө, 7 буудлаас Дамбадаржаа руу салдаг замд H.Fit маркийн авто машины жолооч А нь FJ Cruiser маркийн Э жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 11 настай эрэгтэй Э нарын 2 хүн гэмтсэн.

СХД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө МТ ШТС-ын урд замд T.Cariv маркийн авто машины жолооч Ч нь явган зорчигч 54 настай эрэгтэй Э-г мөргөж гэмтээсэн. Явган зорчигч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон.